Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Хичээлийн сэдэв: Компьютерийн сүлжээ (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Компьютерийн сүлжээний талаар ойлголттой болж түүнийг хэрэглэх боломжийг судлах .
Хичээлийн зорилт: Сүлжээний ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын давуу талыг ойлгох, сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Эзэмших мэдлэг чадвар:
· Компьютерийн сүлжээний үйл ажиллагааны зарчмыг мэдэх.
· Сүлжээний тоног төхөөрөмжийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх.
· Сүлжээний компьютерийн интернэт протокол ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Түлхүур үг: Компьютерийн сүлжээ, сүлжээний хэлбэрүүд, сүлжээний топологи. сүлжээний төхөөрөмж. сүлжээний карт. свич, кабель (UTP-Unshielded Twisted Pair, шилэн). шипэн толгой, утасгүй сүлжээ, модем, одон сүлжээ, гол шугамт сүлжээ, цагираг сүлжээ
Арга зүй: Компьютерийн сүлжээтэй танилцах, компьютер дээр ажиллуулах, харилцан ярилцах..
№
|
Үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
| ||||||||||||||||
1
|
Зохион байгуулах үе шат (1 мин)
|
- Сурагчидыг хичээлд бэлдүүлэх
- Сурагчидтай мэндлэх
|
- Багштай мэндлэх
| ||||||||||||||||
2
|
Сэдэлжүүлэх үе шат
(3 мин)
|
Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
|
-Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын төхөөрөмж хэрэгслээр холбогдон компьютер болон бусад төхөөрөмжүүдийн цогц юм.
| ||||||||||||||||
3
|
Шинэ мэдлэг олгох
(15 мин)
|
Сурагчдад слайдыг үзүүлэн тэмдэглэл хөтлүүлэх
|
- Сурагчид багшийн хэлсэн хэрэгтэй гэсэн тодорхойлолтуудыг тэмдэглэж авна.
| ||||||||||||||||
4
|
Бататгах
(10 мин)
|
Сурагчидаар сурах бичгээс уншуулан нөхөж бичүүлнэ.
|
Сурагчид багшийн өгсөн ТӨМ 1д хариулан багшид хураалгана.
| ||||||||||||||||
5
|
Үнэлгээ
(5мин)
|
ТӨМ 1-ийн хариултыг сурагчидтай ярилцаж
|
Х1: Дотоод сүлжээ нь нэг болон хэд хэдэн барилга хамарсан байж болдог. Орон нутгийн сүлжээ нь улс доторх томоохон байгууллагын сүлжээ юм. Х2: Гадаад сүлжээ буюу интернэт нь дэлхий нийтийг хамарсан аварга том сүлжээ юм. Гэж сурагчид хариулна. Гэсэн асуултад хариулсан хариултаараа багшид үнэлүүлнэ.
| ||||||||||||||||
6
|
Дүгнэлт
(5 мин)
|
Сурагчдаас Протокол гэж юу вэ?
Протоколыг үүрэг зориулалтаар нь юу юу гэж хуваадаг вэ? Түүнийхээ үүргүүдийг хэлнэ үү. Гэсэн асуултыг сурагчдаас асууна.
|
Протокол нь мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулдаг дүрмийн багц юм. Протоколыг үүрэг зориулалтаар нь хэрэглээний, дамжуулалтын, сүлжээний гэж ангилдаг. Хэрэглээний протокол
(Application Protocol)- Сүлжээнд өгөгдөл оруулах, хүлээн авах программын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй.
Дамжуулалтын протокол
(Transport Protocol)- Сүлжээний компьютер хооронд өгөгдлийг алдаагүйгээр дамжуулах үүрэгтэй.
Сүлжээний протокол
(Network Protocol)- Мэдээлэл дамжих чиглэлийг тогтоож, өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянах, шаардлагатай бол өгөгдлийг буцаан дамжуулах үүрэгтэй. Гэж сурагчид өөрийн ойлгосоноор хариулна.
| ||||||||||||||||
7
|
Гэрийн даалгавар
(1 мин)
|
Гэрт дасгал 3-ыг ажиллаж ирэх.
Гэрийн компьютерийг сүлжээнд холбох төхөөрөмжүүдийг судлан үнэ, үзүүлэлтийг харьцуулсан судалгаа хийж, үр дүнг нэгтгэн бичээрэй.
|
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.
|
No comments:
Post a Comment