Компьютерийн сүлжээ

Компьютерын сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерын сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.
Сүлжээ нь дараах үүргүүдтэй:
  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйлмессенжэр, чат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэхею. Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.
  • Хурд.

Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах 

ангилалд хуваана. Үүнд:
LAN (Local Area Network) Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор төхөөрөмжүүдийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний програмууд болон серверт хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой. LAN сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээний үндсэн нэгж болдогоороо онцлогтой. 
LAN сүлжээний нилээд өргөн тархсан хэлбэр нь IEEE 802.3 стандартын Ethernet технологи юм.
WAN (Wide Area Network). Энэ нь сүлжээний хэрэгчлэгчид болон LAN сүлжээнүүдийг нэгтгэсэн цогцолбор сүлжээ юм. WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авагч бүхий
тусгай тавган антены аль нэгийг нь ашигладаг. WAN нь хувьчлагдсан ба түрээслэгдсэн байж болно. WAN сүлжээн дэх компьютерүүд нь өөр хотууд өөр улсуудад оршиж чаддаг бөгөөд глобаль сүлжээгээр дамжих мэдээлэл нь урт замыг туулна. Энэ сүлжээний нэг жишээ нь Интернет.
MAN (Metropolitan Area Network) MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.

2 comments: