Компьютер гэж юу вэ?
Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
- Hardware(техник хангамж)
- Software(программ хангамж)
- Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
- Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
- Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
- Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
- Компьютер бол програм ба командын тусламжтайгаар тооцоолол хийх, эсвэл тодорхой үйлдлийг гүйцэтгэх машин юм. Анхны электрон компьютер нь 1940-өөд онд цэргийн зориулалтаар бүтээгдсэн бөгөөд нүсэр том учраас хэд хэдэн хүн хамтарч ажлуулдаг байлаа. Анхны машинтай харьцуулхад өнөөгийн компьютер маш их өөрчлөгдөж ширээн дээр тэрч бүү хэл таны халаасанд багтахаар болоод байна. Компьютер нь техник хангамж software , програм хангамж hardware гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Програм хангамж буюу програмууд нь таны компьютерт оруулсан мэдээллийг компьютерийн таньдаг хэлрүү хөрвүүлдэг ба үйлдлийн систем ба хэрэглээний програмууд гэж хуваагддаг. Үйлдлийн систем нь компьютерийг ажлуулж түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг удирдаж, хэрэглээний програмуудын ажлах суурь болж өгдөг. Хамгийн их хэрэглэдэг Windows, Mac гэсэн хоёр төрлийн үйлдлийн систем байдаг ба компьютер нь Windows үйлдлийн системтэй. Хэрэглээний програмууд нь текст боловсруулах, хүснэгт байгуулах , тооцоолол боловсруулах, зураг зурах, хэвлэлийн эх бэлтгэх, мэдээлтэй ажиллах гэх мэт тодорхой өгөгдлийг компьютерт боловсруулхад хэрэглэдэг.