Sunday, December 9, 2018

Компьютер

Компьютер гэж юу вэ?
Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
  • Hardware(техник хангамж)
  • Software(программ хангамж)
  • Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
  • Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
  • Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
  • Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
  • Компьютер бол програм ба командын тусламжтайгаар тооцоолол хийх, эсвэл тодорхой үйлдлийг гүйцэтгэх машин юм. Анхны электрон компьютер нь 1940-өөд онд цэргийн зориулалтаар бүтээгдсэн бөгөөд нүсэр том учраас хэд хэдэн хүн хамтарч ажлуулдаг байлаа. Анхны машинтай харьцуулхад өнөөгийн компьютер маш их өөрчлөгдөж ширээн дээр тэрч бүү хэл таны халаасанд багтахаар болоод байна. Компьютер нь техник хангамж software , програм хангамж hardware гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Програм хангамж буюу програмууд нь таны компьютерт оруулсан мэдээллийг компьютерийн таньдаг хэлрүү хөрвүүлдэг ба үйлдлийн систем ба хэрэглээний програмууд гэж хуваагддаг. Үйлдлийн систем нь компьютерийг ажлуулж түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг удирдаж, хэрэглээний програмуудын ажлах суурь болж өгдөг. Хамгийн их хэрэглэдэг Windows, Mac гэсэн хоёр төрлийн үйлдлийн систем байдаг ба компьютер нь Windows үйлдлийн системтэй. Хэрэглээний програмууд нь текст боловсруулах, хүснэгт байгуулах , тооцоолол боловсруулах, зураг зурах, хэвлэлийн эх бэлтгэх, мэдээлтэй ажиллах гэх мэт тодорхой өгөгдлийг компьютерт боловсруулхад хэрэглэдэг.
    Компьютерийн үндсэн эд анги

    Monitor (Дэлгэц)

    Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ.
    Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
    Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
    Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored гэж гардаггүй.

    Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.

    Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.
    Монитор хэдэн янз вэ?
    Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.

    Өнгө ба resolution(өнгө ялгаруулалт)Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.
    Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
    Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
    CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
    EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
    VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
    XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
    SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.

    Дэлгэцийн хэмжээ

    Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.

    Үйлдвэрлэсэн технологиЭнэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.

    Энэ төрлийн дисплейд
    LED – гэрлэн диодын
    LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.

1 comment: